Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-11-27, Улаанбаатар03-ne-158
4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
2/¶4.4. Энэ хуулийн 4.3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь мөн хуулийн 3.1.9-д заасан хэмжээний 80 хувьд хүрсэн нь сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан болон иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг шаардлагын хэмжээнд хөтөлж хэвшсэн тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг өөрөө хүсвэл татвар төлөгчөөр бүртгэж болно.
11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт:
¶11.4.3. үйлдвэрлэгч-экспортлогчоос бусад татвар төлөгчийн татварыг төсвөөс улиралд нэг удаа буцаан олгох.
Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.