Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай Хууль

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай Хууль

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай Хууль

2003-11-28, Улаанбаатар03-ne-159

1 дугаар зүйл.
Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:

3.1.12.

“мөсөн замын тээвэр” гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг

2/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

7.1.6.

орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоох.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Усан замын тээврийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.