Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-12-11, Улаанбаатар03-ne-161

1 дугаар зүйл.

Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй:

Гэрээлэгч эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний биелэлтийн явц, гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлагыг харгалзан эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.