Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-04-24, Улаанбаатар03-n-80

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн дараа “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны эрсдэлийн санд; бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлыг нөхөх нөөц санд; хадгаламж, зээлийн болон бусад үйл ажиллагаа зэрэг эрхэлдэг хоршооны тухайд аль нэг санд нь төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно.” гэж нэмсүгэй.