Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Монгол Улсын Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-02, Улаанбаатар03-n-84

1 дугаар зүйл.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын 3 өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн тэтгэмжийн зөрүү гэснийг тэтгэмж; мөн хэсгийн 3 дахь заалтын хохирогчийн авч байсан цалингийн зөрүү гэснийг төрөөс 5 жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж гэж тус тус өөрчилсүгэй.