Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Мэдээлэл, харилцаа холбоо

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-15, Улаанбаатар03-n-87

1 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.11-ийн цахилгаан холбооны гэсний өмнө шуудангийн болон гэж; 11.1-ийн зорилгоор гэсний дараа шуудангийн болон цахилгаан холбооны гэж; мөн хэсгийн санг гэсний дараа тус тус гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 18 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18 дугаар зүйл.Шуудангийн сүлжээ
18.1.

Шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5, 12.1.1-ийн харилцаа холбооны нийтийн гэснийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.7-д заасан гэж; 11.1-ийн “цахилгаан” гэснийг “харилцаа”, хүргэхийн тулд гэснийг хүргэх, гэж; 3.1.11-3.1.15 дахь заалтын дугаарыг 3.1.8-3.1.12 гэж; 6.1.8-6.1.10 дахь заалтын дугаарыг 6.1.7-6.1.9 гэж; 7.1.3-7.1.6 дахь заалтын дугаарыг 7.1.2-7.1.5 гэж; 32.1.7, 32.1.8 дахь заалтын дугаарыг 32.1.6, 32.1.7 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 26.1.3 дахь заалтын ,шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.8 - 3.1.10, 6.1.7, 7.1.2, 12.1.3, 25.4, 27.1.2, 27.1.3, 32.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Шуудангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.