Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-15, Улаанбаатар03-n-88

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн онцлог бараа, гэсний дараа түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмж, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

33 дугаар зүйл.

Улс хоорондын шуудангийн илгээмж Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

3 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын олон улсын шуудан илгээлт гэснийг улс хоорондын шуудангийн илгээмж гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Шуудангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.