Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-15, Улаанбаатар03-n-96

1 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын чанарын асуудал эрхэлсэн байгууллагын олгосон эрх бүхий лабораториос гэснийг Стандартчиллын төв болон түүнээс эрх авсан баталгаажуулалтын байгууллага гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.