Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-30, Улаанбаатар03-ne-108

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.9, 17.10 дахь хэсэг нэмсүгэй:

17.9.

Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд ороход энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.

17.10.

Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-ын болон гэсний дараа энэ хуулийн 17.9-д зааснаас бусад гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-17.11 дэх хэсгийн дугаарыг 17.11-17.13 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.