Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2003 ›
Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-05-30, Улаанбаатар03-ne-109
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэнийг тагнуулын байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилно.” гэсэн 17.2 дахь хэсэг нэмсүгэй.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-17.7 дахь хэсгийн дугаарыг 17.3-17.8 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.