Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Өмгөөллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Өмгөөллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Өмгөөллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-30, Улаанбаатар03-ne-114

1 дугаар зүйл.

Өмгөөллийн тухай хуулийн 16.4-ийн Монгол хэл мэддэг гэсний дараа ,Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Өмгөөллийн тухай хуулийн 5.1-ийн “Хууль зүйн дээд боловсролтой”, 16.2-ын Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч гэснийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.