Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-12, Улаанбаатар03-ne-120

1 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4. 7.2, 9.3, 10.3, 11.1, 11.2 дахь хэсэг, 5.6.2, 5.6.3, 5.7.2, 9.4.1, 10.4.4 дэх заалтын “Геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллага”, 12.1.1-ийн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.3, 9.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.