Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-12, Улаанбаатар03-ne-121

1 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.1.

Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.

2 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 15.2-ын газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг Засгийн газар гэж; 7.5.11-ийн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, 16.14-ийн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн байгууллага” гэснийг тус тус “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж; 10.2-ын “Газрын кадастр эрхлэх төрийн захиргааны байгууллага”, 11.3, 14.3, 17.2-ын “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.