Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-06-18, Улаанбаатар03-ne-123
2 дугаар зүйл:
2/¶2 дугаар зүйл. ¶ Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйлийн 4 дэх заалт:
¶4/ “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг;
Энэ хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.