Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-19, Улаанбаатар03-ne-128

1 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.2.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь энэ талаарх мэдээллийг газрын мэдээллийн санд гаргаж өгнө.

2 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.