Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-20, Улаанбаатар03-ne-138

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “8/ гамшгаас хамгаалах асуудал.” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн “3/ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэсэн хэсгийн “гал түймэртэй тэмцэх асуудал” гэснийг, мөн зүйлийн “5/ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд” гэсэн хэсгийн “иргэний хамгаалалтын удирдлага”, “улсын онцгой комиссын ажил” гэснийг, мөн зүйлийн “10/ Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд” гэсэн хэсгийн улсын нөөцийн асуудал гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.