Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-20, Улаанбаатар03-ne-140

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 51 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

51 дүгээр зүйл.Хураамжийн хэмжээг тогтоох
1.

Гадаадын иргэнд олгох визийн хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан тогтоож болно.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай.