Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2004 › Ус, Рашаан Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ус, Рашаан Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

одоогийн эх рүү буцах

Ус, Рашаан Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2004-12-02, Улаанбаатар04-ne-41

1 дугаар зүйл.
Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай заалт тус тус нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

4/

уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус;

2/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

3/

уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр;

3/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хүснэгт/-ийн 4 дэх заалт:

4. Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоо метр тутамд:

а/ Алт, цагаан тугалга

олборлолт

төг

50.00

100.00

100.00

150.00

б/ Газрын тос олборлолт,

цайр, хар тугалга баяжуулах

төг

50.00

100.00

100.00

150.00

в/ Зэсийн баяжмал, хайлуур

жонш баяжуулах

төг

20.00

80.00

50.00

150.00

2 дугаар зүйл.

“Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай” хуулийн нэрийг “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” гэж; Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 0.1 гэснийг 1.0 гэж; 0.5 гэснийг 5.0 гэж; мөн хэсгийн 2 дахь заалтын 10.00 гэснийг 30.00 гэж; 3 дахь заалтын гадаргын усанд хамаарах хэсгийн 1.00 гэснийг 10.00 гэж; 5.00 гэснийг 20.00 гэж; газрын доорхи усанд хамаарах хэсгийн 1.00 гэснийг 30.00 гэж; 20.00 гэснийг 50.00 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн болон гар худгийн гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.