Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийн Зарим Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийн Зарим Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай
2004-12-09, Улаанбаатар04-ne-43
2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн “2” гэсний “эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулагтай архины литр тутамд 4; 40 ба түүнээс дээш хатуулагтай архины литр тутам 6; бүх төрлийн дарсны литр тутамд 1 ам.доллар” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн заалттай холбогдуулан эх орны үйлдвэрийн архинд онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс 80 хувиар, бүх төрлийн дарсанд 30 хувиар тус тус тооцон онцгой албан татвар ногдуулж байсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.