Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2004 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2004-04-22, Улаанбаатар04-ne-09

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20 дахь хэсэг нэмсүгэй:

20.

Хараагүй, дүлий болон тулах эрхтэний гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан тахир дутуу хүн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдад тахир дутуу хүний эзэлж байгаа хувиар хөнгөлнө.

.