Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2004-04-22, Улаанбаатар04-ne-14
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.2- ын аргачлал гэсний дараа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах гэж нэмсүгэй.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.2-ын 13.5-д гэснийг 31.4-д гэж , 12.4.2-ын 13.4 гэснийг 31.3-д гэж, 12.4.4-ийн 13.5-д гэснийг 31.4-д гэж, 12.8-ийн 15.1-д гэснийг 34.1-д гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Усны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.