Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2004 › Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцааИргэний эрх зүй

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2004-05-13, Улаанбаатар04-ne-30

1 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:

5/

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан үндэслэл бий болсон бол.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.