Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрүүгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2004-05-14, Улаанбаатар04-ne-33
Эрүүгийн хуулийн 49.2-ын “хэрэгслийг” гэсний өмнө “тээврийн болон бусад ”, 145.2-ын учирсан гэсний дараа ,олон тооны мал хулгайлсан гэж тус тус нэмсүгэй.
Эрүүгийн хуулийн 71.1-ийг “Энэ хуулийн тусгай ангийн 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж өөрчлөн найруулсугай.
Энэ хуулийг Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.