Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2004 › Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2004-05-14, Улаанбаатар04-ne-34

1 дугаар зүйл.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27.3-ын 145.2/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.