Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2004 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2004-09-22, Улаанбаатар04-ne-37

1 дугаар зүйл.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн 1/ Гадаад хэргийн яам; 2/ Сангийн яам; 3/ Хууль зүй, дотоод хэргийн яам. Чиглэлийн 4/ Байгаль орчны яам; 5/ Барилга, хот байгуулалтын яам; 6/ Батлан хамгаалах яам; 7/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; 8/ Зам, тээвэр, аялал жуулчлалын яам; 9/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам; 10/ Түлш, эрчим хүчний яам; 11/ Үйлдвэр, худалдааны яам; 12/ Хүнс, хөдөө аж ахуйн яам; 13/ Эрүүл мэндийн яам.

2/

20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд дараахь асуудал хамаарна: мэдээлэл, харилцаа холбоо, өндөр технологийн асуудал; төрийн өмчийн бодлого; тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудал.

3/

20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ: 1/ Монгол Улсын Шадар сайд: бүс нутгийн хөгжлийн бодлого; оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал стандартчилал, хэмжил зүйн асуудал; шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал; хүүхэд, залуучуудын асуудал.

2/ Монгол Улсын Гадаад хэргийн сайд: гадаад орон, олон улсын байгууллагатай улс төрийн талаархи хамтын ажиллагаа; гадаад эдийн засгийн харилцаа; гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; виз, консулын асуудал; гадаад орон, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; гадаад орон, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт. 3/ Монгол Улсын Сангийн сайд: улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын нэгдсэн төсвийн талаархи судалгаа, төлөвлөлт; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; бүртгэлийн нэгдсэн тогтолцооны удирдлага; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал. 4/ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд: эрх зүйн шинэтгэлийн бодлого; хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; эрх зүйн туслалцаа; архивын талаар төрөөс баримтлах бодлого; шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл, иргэний харьяалал, цагаачлалын асуудал; хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл; төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, нотариат, өмгөөллийн олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал; улсын хил хамгаалалтын асуудал; төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт. 5/ Монгол Улсын Байгаль орчны сайд: байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; газрын хэвлийн баялаг, ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал. 6/ Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд: барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн асуудал; хот байгуулалт, архитектурын асуудал; орон сууцны бодлогын асуудал; нийтийн аж ахуйн асуудал; барилгажих талбай, газрын асуудал; газар зохион байгуулалтын удирдлага, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал. 7/ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд: улсыг батлан хамгаалах болон цэргийн бодлого; зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал. 8/ Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; соёл, урлагийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; шинжлэх ухаан, технологийн мэдээлэл. 9/ Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд: тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, уялдааг сайжруулах асуудал; төмөр замын тээврийн асуудал; иргэний нисэхийн асуудал; авто тээврийн болон авто замын асуудал; далайн болон усан замын тээврийн асуудал; шуудангийн үйлчилгээ; аялал жуулчлалын бодлого. 10/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд: хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаархи судалгаа; хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; нийгмийн халамжийн бодлого; нийгмийн даатгалын бодлого; хүн ам зүйн бодлого; Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; гадаадад ажиллах хүч гаргах асуудал; хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт. 11/ Монгол Улсын Түлш, эрчим хүчний сайд: эрчим хүчний нэгдсэн бодлого; түлш, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; бүс нутгийн түлш, эрчим хүчний асуудал; эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого. 12/ Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайд: геологи, эрдэс баялгийн бодлого; үйлдвэрлэлийн технологийн бодлогын асуудал; экспорт, импортын асуудал; гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах асуудал; газрын тосны талаархи бодлого; худалдааны бодлого зохицуулалт; эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого. 13/ Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд: хүн амын хүнсний хангамжийн бодлого; мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал; хөнөөлт мэрэгчтэй тэмцэх асуудал; мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал; хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого. 14/ Монгол Улсын Эрүүл мэндийн сайд: хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаархи бодлого; эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; хүн амын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ. 15/ Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал. 16/ Монгол Улсын сайд: гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал. 17/ Монгол Улсын сайд: - тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.