Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-06, Улаанбаатар05-ne-01

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуулийн дараахь зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

16 дугаар зүйл:

16 дугаар зүйл.Олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
16.1.

Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, 18 хүртэл насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ сар тутам олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрхтэй.

16.2.

Энэ хуулийн 16.1-д заасан нэг хүүхдэд ногдох тэтгэмжийн хэмжээ сар бүр 3000 төгрөг байна. Тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.

2/

28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

28.1.3.

Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, 18 хүртэл насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ 3 дахь хүүхдээ төрүүлсэн болон үрчлэн авснаас хойш 4 долоо хоногийн дотор;

2 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.