Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Төв Банк /Монголбанкны/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төв Банк /Монголбанкны/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Төв Банк /Монголбанкны/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2005-11-17, Улаанбаатар05-ne-75

1 дугаар зүйл.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дараахь агуулгатай 31¹ дүгээр зүйл нэмсүгэй:

31¹ дүгээр зүйл.Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороотой харилцах
1.

Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хороо болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэнэ.

2.

Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой харилцахдаа энэ хуулийн 31¹ дүгээр зүйлийн 1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.