Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-11-17, Улаанбаатар05-ne-77

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1 дэх хэсгийн Хороо гэсний дараа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1.1 дэх заалтын Үнэт цаасны хороо гэснийг Санхүүгийн зохицуулах хороо гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.3 дахь хэсгийн “даатгалын болон”, “Санхүүгийн болон”, 37.1 дэх хэсгийн Хорооны гишүүн болон гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 31, 32, 33, 35, 36 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.