Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-11-17, Улаанбаатар05-ne-78

1 дугаар зүйл.

Хоршооны тухай хуульд дараахь агуулгатай 48¹.4 дэх хэсэг нэмсүгэй:

48¹.4.

Энэ хуулийн 48¹.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Хоршооны тухай хуулийн 48¹.3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

48¹.3.

Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

3 дугаар зүйл.

Хоршооны тухай хуулийн 8.4 дэх хэсгийн Төв банк гэснийг Санхүүгийн зохицуулах хороо гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.