Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2005-11-17, Улаанбаатар05-ne-79
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2.1 дэх хэсгийн Банкны тухай хууль гэснийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль гэж, 3.1, 6.1, 13.4, 14.1, 15.2 дахь хэсэг, 4.1.1, 4.1.10, 8.1.3, 9.1.1, 20.1.3 дахь заалтын Монголбанкнаас гэснийг Санхүүгийн зохицуулах хорооноос гэж, 17 дугаар зүйлийн гарчиг, 8.1, 10.2, 14.5, 15.3, 17.1, 17.2, 18.2 дахь хэсэг, 20.1.6 дахь заалтын Монголбанкинд гэснийг Санхүүгийн зохицуулах хороонд гэж, 8.2, 9.1, 9.2, 14.2, 14.6, 15.3, 15.5, 18.3, 18.4, 19.1, 19.2, 19.3 дахь хэсгийн Монголбанк гэснийг Санхүүгийн зохицуулах хороо гэж, 9.4, 11.3, 18.1, 18.5, 20.1 дэх хэсгийн Монголбанкны гэснийг Санхүүгийн зохицуулах хорооны гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.