Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-14

1 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.4 дэх хэсэг нэмсүгэй:

5.4.

Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.4.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 5.4.2.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих; 5.4.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх; 5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх; 5.4.5.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах; 5.4.6.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох.

2 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.6.2, 5.6.3, 7.2, 12.1.1-ийн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4 – 5.7 дахь хэсгийн дугаарыг 5.5 – 5.8 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.1-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлого, гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.3, 5.4.4, 5.4.6-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.