Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Усны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Усны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Усны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-28

1 дугаар зүйл.

Усны тухай хуулийн 36.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

36.2.

Энэ хуулийн 36.8-д зааснаас бусад улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг даргын санал болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

2 дугаар зүйл.

Усны тухай хуулийн 14.1.3-ын дэд бүтцийн гэснийг барилга, хот байгуулалтын гэж өөрчилсүгэй.