Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-35

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 6.2.3-ын дэд бүтэц гэснийг зам, тээвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, түлш, эрчим хүч гэж, 6.5-ын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба гэснийг Шадар сайдын ажлын алба гэж, 13 дугаар зүйлийн гарчгийн төрийн захиргааны төв байгууллагын гэснийг Засгийн газрын гишүүний гэж, 13.1-ийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүс нутгийн хөгжлийн асуудлыг хариуцаж гэснийг Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь гэж тус тус өөрчилсүгэй.