Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2005-06-02, Улаанбаатар05-ne-50

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 9.2.18, 9.2.19 дэх заалт тус тус нэмсүгэй:

9.2.18.

дотоодын программ хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс худалдан авсан бараа;

9.2.19.

импортоор нийлүүлж байгаа компьютер, принтер, скайнер, тэдгээрийн эд ангиуд.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд дагаж мөрдөнө.