Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2005-06-23, Улаанбаатар05-ne-54

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг “2/ энэ зүйлийн 1 дэх заалтад зааснаас бусад иргэд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 гэснийг 5 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.