Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2005-07-01, Улаанбаатар05-ne-58

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эхний өгүүлбэрийн дансанд оруулна. гэсний дараа Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, дизелийн түлш, автобензиний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.