Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-07-07, Улаанбаатар05-ne-68

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” гэсэн 27.1.4 дэх заалт нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.4-27.1.8 дахь заалтын дугаарыг 27.1.5- 27.1.9 болгон өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.3 дахь заалтын , барьцаалах гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.