Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2005 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2005-08-04, Улаанбаатар05-ne-70

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай өгүүлбэр нэмсүгэй: Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд дангаараа 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно.

2 дугаар зүйл.

Энэ хууль Улсын Их Хурлын 2004 оны 4 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд үйлчилнэ.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.