Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Ард Нийтийн Санал Асуулгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ард Нийтийн Санал Асуулгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-01-12, Улаанбаатар06-ne-06
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6 дугаар зүйл. ¶ Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 15 дугаар зүйлд гэснийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.