Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-11-30, Улаанбаатар06-ne-59

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.1, 9.3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

9.1.

Монгол Улсыг хөгжүүлэх сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

9.1.1.

зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого;

9.1.2.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан улсын төсвийн ашиг;

9.1.3.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгө.

2/

9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

9.3.

Энэ хуулийн 9.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна:

9.3.1.

энэ хуулийн 9.1.1-д заасан орлогыг мөн хуулийн 9.2-т заасан арга хэмжээ тус бүрт гуравны нэгээр;

9.3.2.

энэ хуулийн 9.1.2-т заасан ашгийг мөн хуулийн 9.2.2-т заасан арга хэмжээнд;

9.3.3.

энэ хуулийн 9.1.3-т заасан хөрөнгийг мөн хуулийн 9.2.1-д заасан арга хэмжээнд.