Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2006 ›
Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-12-22, Улаанбаатар06-ne-75
Архивын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶16.4. Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг архив, түүх, нийгмийн салбарын мэргэжилтэй, архивын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
Архивын тухай хуулийн 16.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.3. Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.