Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-80

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй.

11.5.

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн даргыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлнө.

11.6.

Аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.