Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Хүүхдийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүүхдийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүүхдийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-81

1 дугаар зүйл.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.

Аймаг, нийслэлийн хүүхдийн байгууллагын даргыг нийгмийн салбарын болон хүүхдийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн байна гэснийг байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. гэж өөрчилсүгэй.