Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-12-22, Улаанбаатар06-ne-86
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:
¶5. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг инженер техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.