Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-87

1 дугаар зүйл.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

23.3.

Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

23.4.

Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.