Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-05-12, Улаанбаатар06-ne-22

1 дугаар зүйл.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт, хэсэг нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт:

9.1.9.

зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар.

2/

13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

13.4.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.