Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-06-29, Улаанбаатар06-ne-34

1 дугаар зүйл.
Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт, хэсэг нэмсүгэй:1/

16 зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:

16.1.8.

аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

2/

16 зүйлийн 2 дахь хэсэг:

16.2.

Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

2 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.8-16.1.14 дэх заалтын дугаарыг 16.1.9-16.1.15 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.4 дэх заалт, Тавдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.