Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-06-29, Улаанбаатар06-ne-35

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 11 дэх заалт нэмсүгэй:

11/

байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажилд төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

.

3 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 11, 12 дахь заалтын дугаарыг 12, 13, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн төлбөрийн 90 хувийг байгаль хамгаалах санд, 10 хувийг гэснийг төлбөрийг гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шинжлэх ухаан, технологийн сангийн болон, 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн болон байгаль хамгаалах сан байгуулах гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.