Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-07-06, Улаанбаатар06-ne-47

1 дугаар зүйл.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: Үгийг Ц.Дамдинсүрэн Аяыг Б.Дамдинсүрэн Л.Мөрдорж МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл, соёлоо Үрийн үрд өвлөн бадраая Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.