Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-07-08, Улаанбаатар06-ne-51
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн гарчигийн Мөнгө угаах, алан хядах ажиллагааны эсрэг гэснийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэж, 36.1-ийн Мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхтэй гэснийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй гэж тус тус өөрчилсүгэй.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.